Өнөөдөр нэт-ээр тэнэж байгаад нэгэн мэдээлэл оллоо. энийг харахад нэг юмыг ерөөсөө ойлгосонгүй. Монгол Улсын Үндсэн хуулинд 1:250 000 -тын масштабаас том зурагнууд улсын нууцын зэрэглэлд багтдаг. Яагаад ингэж нууцлах болов талаар гэвэл би оюутан байхдаа Зурагзүйн үндэсний төв дээр ажиллаж байх үед дарга маань ингэж хэлж билээ. хэрвээ Дайн дажин үүссэн тохиолдолд намаг нуур, гол горхи болон байгалийн ашигтай байрлал байршилыг нууцлах зорилгоор нууцын зэрэглэлд хамааруулдаг гэж ярьж байж билээ. Энэ бол ааль дээр үеийн өнгөрсөн баларсан үеийн хууль буюу бараг 1945 оноос хойш гарсан хууль болов уу. Гэвч өнөө үед энэхүү хуулиа дахин нэг эргэн харах хэрэгтэй буйзаа. Техник технологи хөгжихийн хэрээр Гадаадын аль ч орон хаанахын ямар байршлыг төвөггүй бараг 1 минутын дотор олох байх. Энэ хуулийн дутагдалтай үр дагавар нь нууцлалын үр ашиг зөвхөн Батлан хамгаалах салбарт л ашигтай байсан гэвч одоо техник технологи боловсруулдаг монголчуудын маань хувьд үнэхээр саад тотгор болж байна. Нэг шинжлэх ухаан маань урагшлахгүй бол нөгөө бусад шинжлэх ухаанууддаа чирэгдэх аюултай. Үүний тод жишээ болгон хэдэн сайтын холбоос оруулая.
Google - map
http://maps.poehali.org/en/
Та энэ сүүлийн энэ сатнаас монголын 1:1 000 000, 1:500 000, 1:200 000, 1:100 000, 1:50 000-тын сайтнуудаа татаж авч болно.
Tuesday, December 9, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

1 comment:
Post a Comment